Skip to main content

Суралцахуйд Суралцах нь


MUST-OEC
Enrollment is Closed

MOOC хичээлийн тухай

"Дээд боловсролын онол арга зүй: Парадигмын шилжилт, багшлахуй, суралцахуй" бүтээлийг ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс эрхлэн ШУТИС-ийн Хэвлэлийн газарт хэвлүүлж, Нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл (Massive Open Online Course - MOOC) болгон олны хүртээл болгож байна. Суралцагч та Монголын боловсролын цөн түрэх их үйл явцын үнэтэй нэгэн “хүч” байж, уг бүтээлийн хуудсыг эргүүлэх тоолонд танд шинэ санаа төрж, тэрхүү шинэ санаагаа өлгийдөн бойжуулж, оюуны шинэ мэдлэгт хүргэж, үйл хэрэгтээ хэрэглэн нэвтрүүлж байх болтугай.

Санамж:

Энэхүү хичээлийг үзэж судлахдаа "Дээд боловсролын онол арга зүй: Парадигмын шилжилт, багшлахуй, суралцахуй" бүтээлийг гарын авлага болгон ашиглана

Номын зохиогч

Course Staff Image #1

ДЭНДЭВИЙН БАДАРЧ

Удирдлагын автоматжуулсан системийн инженер, ШУТИС-д 25 жил, ЮНЕСКО-д 15 жил ажилласан дээд боловсролын удирдлага, манлайлал, системийн сэтгэлгээ, мэдээллийн технологи, шинжлэх ухааны бодлого чиглэлүүдээр судалгааны ажил эрхэлдэг профессор юм. Д.Бадарч ШУТИС-ийн ректороор 11 жил, ЮНЕСКО-д албан тушаалд 12 жил ажилласан удирдах арга барилтай орчин үеийн манлайлагч юм.