"Багшийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх" Нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл
MUST-OEC-ITPD
Цахим сургалт зохион байгуулах үндэслэл
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийн 5.1.2-т “Интернет болон өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулан алсын зайн болон нээлттэй онлайн бүх нийтийн сургалтыг тогтмол зохион байгуулах”, 5.1.3-т “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн нийтэд хүртээмжтэй давуу талыг ашиглан хувь хүний хөгжил, мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн, үр өгөөж бүхий төрөлжсөн контентыг бүтээх, түгээх” гэсэн үйл ажиллагааны чиглэл нь цахим сургалтыг зохион байгуулах үндэслэл болно.
Цахим сургалтын зорилго
“Үр дүнд суурилсан боловсрол” бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн багш нарын багшлах мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт сургалтын арга зүй, технологийг онлайнаар эзэмшүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийн чадамжийг хөгжүүлэхэд цахим сургалтын зорилго оршино.
Хамрах хүрээ
БШУЯ-ны Дээд боловсролын газар, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, төрийн ба төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын багш нар (Сургалтын агуулгаас хамааран багшид тавигдах шаардлага, тоо сургуулиудад ялгаатай байна)