Skip to main content

Дээд Боловсролын Удирдлага


OECx
Enrollment is Closed
Онлайн хичээлийн тухай
Энэхүү MOOC нь агуулгын хувьд Дээд боловсролын манлайлал; Их, дээд сургуулийн засаглал; Стратегийн төлөвлөлт; Өөрчлөлтийн удирдлага; Байгууллагын зохион байгуулалтын дизайн гэсэн үндсэн 5 cэдвийг хамарсан бөгөөд үндсэн тулгуур сурах бичиг болгон ашиглах зорилгоор “Дээд боловсролын онол, арга зүй: Манлайлал, стратеги, өөрчлөлтийн менежмент” нэртэй номыг профессор Д.Бадарч боловсруулж хэвлүүлсэн. Хичээл бүрийн онцлогтой уялдуулж бүтцийн хувьд уншиж судлах материал электрон-PDF хэлбэрээр болон сонсож судлах материал аудио хэлбэрээр, мөн үндсэн сэдвүүдийн хүрээнд нийт 4 цагийн цагийн 22 видео хичээл, жишээ танилцуулгыг 20 гаруй судлаач, профессор, багш нар болон бизнесийн байгууллагын манлайлагч-удирдагчид танилцуулах бөгөөд, шалгалтын тест, дасгал ажлууд, нэмэлтээр унших судлах материалуудын жагсаалт болон бусад холбогдох линкүүдийг оруулж өгсөн.
Хамрах хүрээ
Дээд боловсролын салбарын удирдлага, эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтэн, ажилтан, сонирхогчид.
Суралцахуйн үр дүн
1.Дээд боловсролын салбарт бизнесийн салбарт амжилттай хэрэглэж үр өгөөжөө өгч байгаа манлайлал, стратегийн төлөвлөлт, өөрчлөлтийн менежмент, зохион байгуулалтын дизайны талаар онол, арга зүйн нэгдсэн мэдлэг ойлголттой болж, амьдралд хэрэгжүүлэх ур чадвар эзэмших.
2.Манлайлал, засаглал, стратеги, өөрчлөлтийн менежмент, зохион байгуулалтын дизайн зэрэг асуудлаар сонгодог эх сурвалжууд болон дээд боловсролын салбарт эдгээр асуудлыг хөндсөн тулгуур бүтээлүүдийг цаашид гүнзгийрүүлэн судлах хүсэл эрмэлзэл төрүүлж, энэ чиглэлийн судалгааны ажлыг эрчимжүүлэх.
3.Дээрх асуудлыг хэрэглэхдээ системийн сэтгэлгээний үүднээс хандах ур чадварыг хөгжүүлэх талаар ойлголттой болох.
4.Нийтийг хамарсан онлайн сургалтын мөн чанар, түүнийг боловсруулах арга зүйтэй танилцаж улмаар өөрийн мэргэжлийн чиглэлээр МООС боловсруулах ажлыг эхлүүлэхэд түлхэц болох.
ТӨСЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УДИРДАГЧ
ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн зөвлөх, доктор (PhD), профессор Д.Бадарч
ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ УДИРДАГЧ
ШУТИС-ийн захирал, доктор (PhD), профессор Б.Очирбат
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал, доктор (PhD), дэд профессор Д.Ганбат